Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

одоогийн эх рүү буцах

Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-381

1 дугаар зүйл.

Усан замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18.1.

Усан замын тээврийн болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын болон улсын мэргэжлийн хяналтын гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.