Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-246
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.8, 7.1.9, 7.1.10 дахь заалт нэмсүгэй:
¶7.1.8. тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт;
¶7.1.9. төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;
¶7.1.10. банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.