Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-246

1 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.8, 7.1.9, 7.1.10 дахь заалт нэмсүгэй:

7.1.8.

тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт;

7.1.9.

төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;

7.1.10.

банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.