Монгол Улсын хууль
Газрын Төлбөрийн Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Газрын Төлбөрийн Тухай
1997-04-24, Улаанбаатар97-H-08
Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно.
Газрын суурь үнэлгээг тогтооход дараахь зарчмыг баримтална:
хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзах;
энэ хэсгийн 1-д зааснаас бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтоох.
Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно.
Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно:
бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг уг бэлчээрийн нэгж талбайн суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлсэн малын толгой тутамд;
Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан зам, шугам сүлжээний газрын километр тутмаас;
энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар.
Бэлчээрийн газраас авах газрын төлбөрийг хонин толгойд шилжүүлсэн малын толгойн тоонд ногдуулахдаа өмнөх жилийн эцэст тоологдсон адууг 6,0, үхрийг 6,0, тэмээг 5,0, ямааг 0,9 гэсэн итгэлцүүрээр тус тус үржүүлж тооцно.
Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно.
Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрын төлбөрийг тогтоохдоо шаардлагатай гэж үзвэл тухайн оронтой харилцан адил байх зарчим баримтална.
Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно:
нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;
эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;
эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь;
зам, шугам сүлжээний газрын километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 1500 төгрөг, дээд хязгаар 7500 төгрөг;
энэ хэсгийн 1-4-т зааснаас бусад газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03 хувь.
Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно.
Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг тухайн нутаг дахь хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин багасгаж тооцно.
Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно.
/Энэ хэсэгт 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно.
/Энэ хэсэгт 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.
Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.
Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр атаршуулсан болон өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцно.
Тусгай хамгаалалттай газар нутаг, нийслэлийн ногоон бүсэд аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол газрын төлбөрийг хоёр дахин өсгөж тооцно.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө:
малчин өрхийг бэлчээр, хадлангийн газрын;
Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар;
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хилийн зурвас газрын;
хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх төрлийн соёлын байгууллагыг болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль, түүх, соёлын дурсгалт зүйл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшиж, ашиглаж байгаа газрынх нь;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
төрийн болон орон нутгийн өмчийн асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар дахь эзэмшиж, ашиглаж буй газрынх нь;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд;
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэний талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд;
сууц өмчлөгчдийн холбоог түүнд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газрын.
/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эхний 10 жилд газрын төлбөрөөс чөлөөлнө.
/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар.
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар;
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар.
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар.
Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрийн газарт хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн талаар холбогдох байгууллагаас дүгнэлт гаргасан нөхцөлд газрын төлбөрөөс чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан газрын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхдээ стандартын шаардлагад нийцээгүй нүхэн жорлонгүй байх нөхцөлийг хангасан байна.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөрөөс хөнгөлөгдөж, чөлөөлөгдсөн иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нь тогтоогдвол хөнгөлж, чөлөөлсөн газрын төлбөрийг төсөвт нөхөн төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.
Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.
Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.
Газрын нэгж талбарын дугаар, газрын эзэмшил, ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хамтран батална.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журмыг Нийслэлийн Засаг дарга, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нар хамтран батална.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөрийн орлогыг аймаг, сум, нийслэл, дүүргийн төсөвт оруулна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.
Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа хотын эдэлбэр газрын төлбөрийг тухайн хотын төсөвт төлнө.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ:
төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан;
төлбөр төлөгч болон Засаг дарга, Захирагчийн хооронд үүссэн маргааныг тухайн Засаг дарга, Захирагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтан;
/Энэ заалтад 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
төлбөр төлөгч болон татварын албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан этгээд.
/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ.
Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийг 1997 оны 7 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.