Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2002 › Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2002-06-27, Улаанбаатар02-h-32

▼M 2005-06-231 дугаар зүйл.—

—

/Энэ зүйлийг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан өдөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бүртгэлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэлийн асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр гэр бүлийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхээ эдэлнэ.

3 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ: 1/ нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт; 2/ 2/ энэ зүйлийн 1 дэх заалтад зааснаас бусад иргэд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт.

▼M 2008-05-224 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.

/Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2018-04-26▼M 2012-05-18▼M 2008-05-22▼M 2005-06-235 дугаар зүйл.

Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 25 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно.

/Энэ зүйлд 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.