Монгол Улсын хууль
Эх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2009-12-31.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Эх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай
2006-05-05, Улаанбаатар06-h-07
Энэ хуулийн зорилт нь эх, хүүхдэд тэтгэмж олгох, шинээр гэрлэгчид болон төрсөн хүүхдэд нэг удаа, “Эхийн алдар” нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа мөнгөн тусламж /цаашид “тэтгэмж, тусламж” гэх/ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулиар тогтоосон тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“хүүхэд” гэж 0-18 хүртэлхи насны Монгол Улсын иргэнийг;
“шинээр гэрлэгчид” гэж анх удаа гэрлэж, төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэнийг;
“анх удаа гэрлэх” гэж гэрлэгчдийн аль аль нь урьд нь өөр хүнтэй гэрлэж байгаагүйг.
“залуу гэр бүл” гэж нөхөр, эхнэрийн аль аль нь 35 хүртэлх насны гэрлэгчдийг.
/Энэ зүйлд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийн 3.1.1-д заасан хүүхэд сар тутам тэтгэмж авах эрхтэй.
Энэ хуулийн 3.1.2, 3.1.3, 3.1.4-т заасан нөхцөл хангасан шинээр гэрлэгчид төрөөс нэг удаа мөнгөн тусламж авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш төрсөн хүүхэд төрөөс нэг удаа мөнгөн тусламж авах эрхтэй.
Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй. Хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
”Эхийн алдар” нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эх жилд нэг удаа мөнгөн тусламж давхардуулахгүйгээр авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Гадаад улсын нутаг дэвсгэрт түр амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмж, 4.3-д заасан мөнгөн тусламж олгож болно.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмж, 4.3-д заасан мөнгөн тусламж олгохгүй.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмжийг дор дурдсан нөхцөлд олгоно:
хүүхэд гэр бүлдээ амьдарч байгаа;
сургуулийн насны хүүхэд сургуульд хамрагдсан.
/Энэ зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
эцэг /эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
тухайн сум, хороонд оршин суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
Энэ хуулийн 4.2-т заасан тусламж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
гэрлэгчдийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
баг, хорооны Засаг дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт;
энэ хуулийн 3.1.3-т заасан нөхцөл хангаж байгааг нотолсон иргэний бүртгэл, мэдээллийн албаны лавлагаа.
Энэ хуулийн 4.3-т заасан тусламж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, баг, өрхийн эмчийн тодорхойлолт;
баг, хорооны Засаг дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт.
Энэ хуулийн 4.4-д заасан тэтгэмж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай сум, өрхийн эмнэлгийн тодорхойлолт.
нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.
/Энэ заалтад 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийн 4.5-д заасан тусламж авахын тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
”Эхийн алдар” нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Тэтгэмж, тусламж авахыг хүссэн иргэн өргөдөл болон энэ хуулийн 6.1-6.5-д заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө.
Хүүхэд асран хүмүүжүүлэх улсын байгууллага болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг асрамжийн байгууллагад хүмүүжиж байгаа бүтэн өнчин, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тогтоогдоогүй хүүхдэд тухайн байгууллагын тодорхойлолтоор энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмж, 4.3-т заасан тусламж олгоно.
Сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 6.6, 6.7-д заасан баримт бичгийг үндэслэн тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх тухай захирамж, тушаал гаргана.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ хуулийн 4.1, 4.4-д заасан тэтгэмж, 4.2, 4.3, 4.5-д заасан тусламж олгох ажлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
Энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмж, 4.3-т заасан тусламжийг хүүхдийн эцэг /эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-т олгоно.
Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага тэтгэмж, тусламж авагчийн хүсэлтээр тэдгээрийг хадгаламжид шилжүүлэх буюу арилжааны банкаар дамжуулан олгож болно.
Асран хүмүүжүүлэх байгууллагад хүмүүжиж байгаа хүүхэд бүрийн нэр дээр хадгаламжийн данс нээн тэтгэмжийг сар бүр шилжүүлнэ.
Энэ хуулийн 4.1, 4.4-д заасан тэтгэмж, 4.2, 4.3, 4.5-д заасан тусламжийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
Энэ хуулийн 4.1-д заасан тэтгэмжид шинээр хамрагдах хүүхдэд 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэмж олгоно.
Энэ хуулийн 4.2, 4.3-т заасан тусламжийг 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.
Энэ хуульд заасан тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан тэтгэмж, тусламж тогтоолгосон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч 10000-50000 төгрөгөөр торгоно.
Тэтгэмж, тусламжид хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Нийгмийн халамжийн тухай хуулийн 35.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан тэтгэмж, мөнгөн тусламж тогтоолгосон гэм буруутай этгээдээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/