Монгол Улсын хууль
Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 3 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2016-05-13, Улаанбаатар16-h-25
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна.
Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
/Энэ зүйлд 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/