Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1994 › Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Гадаад харилцаа

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай

1994-06-30, Улаанбаатар56

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн номлолыг 1, 2, 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн номлолын хэвлэлд тавих найруулгыг "Улсын нууцын тухай" Засгийн газрын 1991 оны 206 дугаар тогтоолд нийцүүлэн боловсруулж төрийн төв хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ