Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1996 › Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай

УИХ-ын тогтоол

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2000-08-31.

Захиргаа, төрийн алба

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай

1996-08-30, Улаанбаатар40

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2.

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны стратеги, уг стратегид тохирсон цомхон чадварлаг бүтэц, орон тоо, төсвийг баталж мөрдүүлэх, ажлын нь үр нөлөөг дээшлүүлж төсөвт зардлыг нь бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ