УИХ-ын тогтоол
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2002-07-09.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай
2000-09-01, Улаанбаатар32
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын 2000 оны батлагдсан орон тоо, төсвийг хэмнэх чиглэлээр шинэчлэн хянан баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ