Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2004 › Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2005-06-29.

ХөдөлмөрШүүх, прокурор

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2004-04-22, Улаанбаатар16

Төрийн албаны тухай хуулийн 28. 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ”-г 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР