УИХ-ын тогтоол
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2019-06-12.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
2012-05-22, Улаанбаатар56
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 6 дахь заалт болон Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Чингэлтэй хайрхан уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай.
Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ