Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2024-03-31.

ХөдөлмөрШүүх, прокурор

Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2016-11-10, Улаанбаатар65

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД