Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2024-03-31.

Хөдөлмөр

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2016-11-10, Улаанбаатар66

Төрийн албаны тухай хуулийн 28¹ дүгээр зүйлийн 28¹.2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД