Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2016 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хууль

Монгол Улсын хууль

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хууль

Хүчин төгөлдөр

Энэ актад 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Иргэний эрх зүй

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хууль

2016-02-05, Улаанбаатар16-h-14

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хүний хөгжил санд хуримтлагдсан өрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон улсын төсөвт өглөгөөр бүртгэж улсын төсвөөс барагдуулах ба улсын төсөв тухайн шилжүүлэн авсан дүнгээр Ирээдүйн өв сангаас авах авлагаар бүртгэнэ.

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу бүрдүүлсэн сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2017 онд 160 тэрбум төгрөг, 2018 онд 100 тэрбум төгрөг, 2019 онд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлнэ.

3 дугаар зүйл.

Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан шилжүүлэг болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.1, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон Корпорацийн зардлыг шилжүүлсний дараа үлдэх эх үүсвэрээр энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан Ирээдүйн өв сангийн өглөгийг төлж барагдуулна.

▼M 2019-11-134 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг төлж барагдуулж, энэ хуулийн 5² дугаар зүйлд заасан нөхцөл үүссэнээр дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

5 дугаар зүйл.

Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг барагдуулж, Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх хүртэлх хугацаанд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу Корпорацийн зардлын хязгаарыг тогтоож, санхүүжүүлэхдээ санд хуримтлал бий болж эхлэх үеийн хэмжээний хөрөнгийг удирдахад тохирсон бүтцийг байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангахад нийцсэн зохистой түвшинд байлгах зарчмыг баримтална.

▼M 2024-04-19▼M 2020-08-28▼M 2019-11-135¹ дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2030 он хүртэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгийн найдвартай, хөрвөх чадвартай байх нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр эрсдэл-өгөөжийн зохистой түвшинг баримтлан удирдах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж болно.

/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2024-04-19▼M 2020-08-28▼M 2019-11-135² дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2024-04-19▼M 2023-11-10▼M 2022-11-115³ дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.2-т заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 оноос 65 байна.

/Энэ зүйлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6 дугаар зүйл.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар шинэчлэн батална.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.