Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Монгол Улсын хууль › 2001 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай

Монгол Улсын хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2022-12-31.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай

2001-02-01, Улаанбаатар01-h-02

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж
2.1.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

▼M 2021-12-30▼M 2012-05-17▼M 2009-07-16▼M 2007-06-28▼M 2006-07-08▼M 2002-11-072.3.

Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай

1 Газрын тухай –"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 2 дугаарт нийтлэгдсэн.

1, Газрын хэвлийн тухай

2 Газрын хэвлийн тухай –"Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл" сэтгүүлийн 1988 оны № 11 дугаарт нийтлэгдсэн.

2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай

3 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай –"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 2 дугаарт нийтлэгдсэн.

3, Байгалийн ургамлын тухай

4 Байгалийн ургамлын тухай-"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 5-6 дугаарт нийтлэгдсэн.

4, Амьтны тухай, Ойн тухай

7 Ойн тухай-"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 5-6 дугаарт нийтлэгдсэн.

7, Усны тухай

8 Усны тухай-"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 5-6 дугаарт нийтлэгдсэн.

8, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай, Генетик нөөцийн тухай хуулиар тус тус зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ хэсэгт 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.

” аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ –гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;

3.1.2.

“тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
4 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн агуулга
4.1.

Тусгай зөвшөөрөлд дор дурдсан зүйлийг тусгана:

4.1.1.

тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;

4.1.2.

тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;

4.1.3.

эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл;

4.1.4.

тусгай зөвшөөрлийн хугацаа;

4.1.5.

тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;

4.1.6.

тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;

4.1.7.

тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.

5 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ
5.1.

Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.

▼M 2015-01-295.2.

Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

5.3.

Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.

▼M 2002-07-045.4.

Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
6.1.

Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

6.2.

Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно.

6.3.

Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

6.4.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

7 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох журам
7.1.

Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.

▼M 2012-12-207.2.

Хуульд заасан бол хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.

Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна.

7.4.

Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно.

8 дугаар зүйл.Хориглох аж ахуйн үйл ажиллагаа
8.1.

Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

▼M 2002-11-288.1.1.

хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах;

/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.2.

садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;

8.1.3.

казиногийн үйл ажиллагаа эрхлэх;

8.1.4.

олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.

▼M 2002-06-288.2.

Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим , шаардлага
9.1.

Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална:

9.1.1.

улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

9.1.2.

аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;

9.1.3.

ил тод, шуурхай байх ;

9.1.4.

зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох .

10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх
10.1.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй :

10.1.1.

хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;

10.1.2.

тусгай зөвшөөрлийг бүртгэх;

10.1.3.

тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих;

10.1.4.

тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;

10.1.5.

тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.

11 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
11.1.

Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :

11.1.1.

тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2.

тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

▼M 2011-02-1011.1.3.

тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.4.

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

11.1.5.

тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

▼M 2017-02-09▼M 2017-02-09▼M 2005-07-0111.1.6.

үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2021-01-2911.1.7.

энэ хуулийн 15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6, 15.22.3-д. заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.

/Энэ заалтад 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2017-12-0811.1.8.

энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна.

/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2022-04-2211.1.9.

татварын өргүй байх;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2022-04-2211.1.10.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2021-07-0711.2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь татварын өргүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байна.

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2006-07-0811.3.

Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2017-02-0911.4.

Энэ хуулийн 11.1.6-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийн стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөл батална.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
12.1.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

12.2.

Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

12.3.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.

12.4.

Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.

▼M 2013-02-0712.5.

Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2020-08-2812.6.

Энэ хуулийн 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, хүлээн авах, мэдээллийн сан үүсгэх, түүнийг солилцох үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2021-07-0712.7.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
▼M 2019-03-2213.1.

Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг, татварын өрөө төлөхгүй хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

13.2.

Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

13.3.

Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.

14 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
14.1.

Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

14.1.1.

тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

14.1.2.

хуулийн этгээд татан буугдсан;

14.1.3.

тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;

▼M 2003-11-2014.1.4.

тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.1.5.

тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

▼M 2013-10-03▼M 2012-05-1714.1.6.

стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

14.2.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл
15.1.

Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.

▼M 2002-12-1215.2.

Банкны үйл ажиллагааны чиглэлээр:

15.2.1.

банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх.

▼M 2005-11-1715.2.2.

—

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2003 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2005-11-1715.3.

Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

▼M 2002-12-12▼M 2002-12-1215.3.1.

банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.3.2.

арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх;

15.3.3.

даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.4.

банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;

▼M 2013-05-2415.3.5.

үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх.

/Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2010-04-2315.3.6.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах;

/Энэ заалтад 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.3.7.

барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.8.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх.

▼M 2011-10-2015.3.9.

зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2005-11-1715.4.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр:

▼M 2005-11-1715.4.1.

нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.4.2.

аудитын үйл ажиллагаа эрхлэх;

15.4.3.

үнэт цаас үйлдвэрлэх;

15.4.4.

эд мөнгөний хонжворт сугалаа гаргах.

▼M 2008-05-2015.4.5.

—

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2008-05-2015.4.6.

—

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.4.7.

гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх;

▼M 2008-05-2015.4.8.

гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2022-06-1715.4.9.

хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2012-12-2715.4.10.

татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх.

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2015-08-07▼M 2012-08-17▼M 2004-12-3015.5.

Хууль зүйн чиглэлээр:

▼M 2019-05-30▼M 2005-11-1715.5.1.

нотариатын үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ заалтыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2011-01-2015.5.2.

галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах;

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2012-03-0715.5.3.

галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх;

/Энэ заалтыг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.5.4.

галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх;

▼M 2011-01-2015.5.5.

галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах;

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2008-05-2915.5.6.

галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.5.7.

хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.8.

төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх;

▼M 2005-01-2715.5.9.

тамга, тэмдэг үйлдвэрлэх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2020-04-24▼M 2005-01-2715.5.10.

архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ заалтад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ хэсэгт 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2021-12-3015.6.

Байгаль орчны чиглэлээр:

▼M 2022-06-0315.6.1.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах:

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.6.1.а.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах.

▼M 2006-05-2515.6.2.

тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх;

/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2013-01-31▼M 2008-01-03▼M 2006-05-2515.6.3.

тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах;

/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2005-01-2715.6.4.

—

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.6.5.

стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах;

15.6.6.

байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх;

15.6.7.

байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.

15.6.8.

генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2020-07-0715.7.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр:

▼M 2015-01-29▼M 2009-02-1315.7.1.

их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.7.2.

магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;

15.7.3.

дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

▼M 2015-01-2915.7.4.

мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2009-02-1315.7.5.

мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2009-02-1315.7.6.

гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ;

/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2012-01-1915.7.7.

олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;

/Энэ заалтад 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2012-05-0915.7.8.

гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2005-11-17▼M 2005-01-2715.8.

Түлш, эрчим хүчний чиглэлээр:

▼M 2009-07-1615.8.1.

—

/Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.8.2.

эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах;

15.8.3.

эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх;

▼M 2005-07-0115.8.4.

—

/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.8.5.

зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.9.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

15.9.1.

гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх.

▼M 2008-05-27▼M 2003-11-2015.10.

Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр:

▼M 2011-01-20▼M 2004-12-3015.10.1.

—

/Энэ заалтад 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.10.2.

үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх;

▼M 2008-01-0315.10.3.

—

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2020-01-30▼M 2020-01-30▼M 2008-01-03▼M 2006-05-25▼M 2004-05-0615.10.4.

тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах;

/Энэ заалтад 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.10.5.

ашигт малтмалын хайгуул хийх;

15.10.6.

ашигт малтмал ашиглах;

▼M 2005-01-2715.10.7.

—

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2005-01-27▼M 2003-05-1515.10.8.

—

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2003-05-1515.10.9.

—

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2003-05-1515.10.10.

—

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2014-07-0115.10.11.

газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах.

/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.10.12.

согтууруулах ундаа импортлох.

▼M 2013-02-07▼M 2005-07-0115.10.13.

газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх;

/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2005-07-0115.10.14.

тамхи импортлох;

/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.10.15.

төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх.

▼M 2009-12-1715.10.16.

үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх.

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2013-02-0715.10.17.

бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх.

/Энэ заалтад 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2014-07-0115.10.18.

газрын тос хайх;

/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.10.19.

уламжлалт бус газрын тос хайх;

15.10.20.

газрын тос ашиглах;

15.10.21.

уламжлалт бус газрын тос ашиглах.

▼M 2016-11-1015.10.22.

үүсмэл орд ашиглах.

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.11.

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр:

15.11.1.

тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх;

15.11.2.

сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх;

15.11.3.

таримал ургамлын үр үйлдвэрлэх;

15.11.4.

малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох;

▼M 2011-01-2015.11.5.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.11.6.

ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах;

▼M 2017-12-1415.11.7.

шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах;

/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2011-01-2015.11.8.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2011-01-20▼M 2007-11-1515.11.9.

—

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.12.

Эрүүл мэндийн чиглэлээр:

▼M 2011-01-2015.12.1.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2006-01-1915.12.2.

хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох;

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.12.3.

эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;

▼M 2011-05-2615.12.4.

мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2011-01-2015.12.5.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.12.6.

өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх;

▼M 2002-04-1915.12.7.

—

/Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2006-01-1915.12.8.

ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх;

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2006-01-1915.12.9.

биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2011-01-20▼M 2006-01-1915.12.10.

—

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2022-04-22▼M 2011-05-0515.12.11.

эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2021-05-06▼M 2005-01-2715.13.

Зохиогчийн эрх, патентын чиглэлээр:

▼M 2010-06-1015.13.1.

оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах;

/Энэ заалтад 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2010-06-1015.13.2.

—

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2005-01-2715.14.

Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

▼M 2011-01-2015.14.1.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2011-01-2015.14.2.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.14.3.

цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;

▼M 2005-11-1715.14.4.

—

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.14.5.

нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

▼M 2008-02-0515.14.6.

барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;

/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.14.7.

геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

▼M 2011-01-2015.14.8.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2007-07-05▼M 2005-01-2715.15.

Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр:

▼M 2007-07-0515.15.1.

төмөр замын суурь бүтэц барих, ашиглах;

/Энэ заалтад 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.15.2.

иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;

▼M 2007-07-0515.15.3.

төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтад 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2017-05-1115.15.4.

авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.15.5.

автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;

▼M 2011-01-20▼M 2008-05-2915.15.6.

—

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.15.7.

—

15.15.8.

—

15.15.9.

усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх;

▼M 2011-01-2015.15.10.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.15.11.

төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;

▼M 2008-05-2915.15.12.

тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх.

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2005-01-2715.16.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:

15.16.1.

радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;

15.16.2.

харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.

▼M 2011-01-2015.16.3.

контентийн үйлчилгээ эрхлэх.

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2011-12-1515.16.4.

тоон гарын үсгийн гэрчилгээ олгох.

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2019-12-1215.16.5.

радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

15.16.6.

радио, телевизийн үйлчилгээ:

15.16.6.

a.олон нийтийн радио, телевиз;

15.16.6.б.

арилжааны радио, телевиз;

15.16.6.в.

өргөн нэвтрүүлгийн радио, телевиз;

15.16.6.г.

төлбөртэй радио, телевиз.

15.16.7.

олон суваг дамжуулах үйлчилгээ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2019-05-09▼M 2005-01-2715.17.

Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр:

15.17.1.

хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2009-07-1615.18.

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр:

15.18.1.

цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;

15.18.2.

цөмийн төхөөрөмж ашиглах;

15.18.3.

цөмийн бодис эзэмших, ашиглах;

15.18.4.

цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;

15.18.5.

цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;

15.18.6.

цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

15.18.7.

цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх;

15.18.8.

цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2016-09-0115.19.

Батлан хамгаалах чиглэлээр:

15.19.1.

цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох;

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2017-02-0215.20.

Гамшгаас хамгаалах чиглэлээр:

15.20.1.

гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2020-01-1715.21.

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр:

15.21.1.

үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;

15.21.2.

үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа.

/Энэ хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2020-07-0715.22.

Соёлын чиглэлээр:

15.22.1.

түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх;

15.22.2.

соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.

▼M 2021-01-2915.22.3.

музейн үйл ажиллагаа эрхлэх.

/Энэ заалтад 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2022-04-22▼M 2002-07-1016 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуйн үйл ажиллагааны төрөл
▼M 2009-07-16▼M 2002-07-1016.1.

Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага тусгай зөвшөөрөл олгоно:

16.1.1.

—

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

16.2.

Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:

▼M 2011-01-2016.2.1.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2022-04-2216.2.2.

эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2008-01-0316.2.3.

—

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2006-12-0816.2.4.

ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.2.5.

согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

▼M 2006-01-1916.2.6.

эмчилгээний гоо заслын үйлчилгээ.

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2014-01-0916.2.7.

түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах.

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.3.

Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:

16.3.1.

агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах;

▼M 2011-01-2016.3.2.

—

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2006-12-0816.3.3.

—

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

▼M 2005-07-0116.3.4.

тамхи худалдах.

/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

▼M 2015-02-1216.4.

Чөлөөт бүсийн захирагч нь энэ хуулийн 16.2.2, 16.2.5, 16.2.6, 16.3.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгоно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх
17.1.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

▼M 2015-12-0418 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.

Энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлд 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

19 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
▼M 2001-06-2919.1.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/